Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

Борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ

Борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тус ажлын хүрээнд:

• Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр орчимд 330м урт шугам угсралт, 10 шүүрт худаг,13 үзлэгийн худгийг хийж

• Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байр орчимд 300м урт шугам угсралт, 16ш шүүрт худаг, 5ш үзлэгийн худгийг тус тус хийж гүйцэтгэлээ.

Урин дулааны улиралд түр зуурын усархаг болон олон хоног үргэлжилсэн бороо ороход авто зам, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл үүсдэг. Тэрхүү хүндрэлийг энэ зун давтахгүй байх, урьдчилан сэргийлэх үүднээс НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ авто зам, талбайн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн шугам угсралтын ажлыг хийж байна.

Манай байгууллага нь 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар, нөхөн сэргээлтийн ажлыг таван байршилд, шугам угсралтын ажлыг дөрвөн байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөн, төлөвлөгөөний дагуу ажлуудаа хийж гүйцэтгэж байна.

Previous ШУТИС-ийн 80 гаруй оюутныг хүлээн авч уулзлаа

Leave Your Comment