“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын 2023 оны Үйл ажиллагаа, Эдийн засгийн зорилтот түвшин батлах Удирдах Зөвлөлийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд: Удирдах зөвлөлийн дарга Ж. Алдаржавхлан, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ихбаяр, С.Сэржжаргал, Д. Энхбаяр, ГУББГ-ын дарга Л.Ариунтуяа Хэлтэс албадын дарга нар оролцов.
Хурлаар:
• Байгууллагын “2023 оны Хариуцлагын гэрээ, Гүйцэтгэлийн төлөвлөгөө
• 2023 оны Худалдан авах ажиллагаа, Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
• 2023 оны Контракт гэрээ, Эдийн засгийн зорилтот түвшин
• Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний шинэчилсэн төсөл
• Цалингийн сүлжээ шинэчлэн тогтоох төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталлаа.