Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилтын хүрээнд байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ 2 өдрийн турш амжилттай зохион байгуулан оролцлоо.