Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА “Багаж тоног төхөөрөмж” нийлүүлэх.

ТЕНДЕРИЙН УРИЛГА “Багаж тоног төхөөрөмж” нийлүүлэх.

Огноо: 2023 оны 05 дугаар сарын 02
Тендер шалгаруулалтын нэр:“Багаж тоног төхөөрөмж” нийлүүлэх.
Тендер шалгаруулалтын дугаар: ГУББГ-02/2023
Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь тендерийн баримт
бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Багаж тоног
төхөөрөмж” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт
бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр
тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох
хураамж 50.000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны цахим төлбөр
тооцооны системийг ашиглан төлнө.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.
Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 10- ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим
системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг
2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Москвагийн гудамж-75 тоот, Геодези усны барилга
байгууламжийн газрын байр. 2 давхар 203 тоот өрөө Утас : 77108810

Previous “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2023”

Leave Your Comment