Цагийн хуваарь: Даваа - Баасан 08:00 - 17:00

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийгдэж байна

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийгдэж байна

Геодези, Усны барилга, байгууламжийн газар нь үерийн усаар зөөгдөж ирсэн лаг хагшаасыг цэвэрлэн борооны ус чөлөөтэй урсах боломжийг бүрдүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Тэгвэл 2023 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэгт 197 байршилд 3-4 удаагийн давтамжтай 3290м3 лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлууд хийгдэж байна.

Энэ хүрээнд:

– ХУД-н 8,10-р хороо Өлзийтийн зам

– ХУД-н 4,5,6,7,8,10,12-р хороо Наадамчдын зам

– БЗД-н 12,13-р хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог орчим зэрэг байршлуудад авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн

– БГД-н 20-р хороо Саппорогийн уулзвар

– ХУД-н 3-р хороо Говийн замын уулзвар

– Дундголын гудамж Механик Инженерийн сургуулийн ард тал

– БГД-н 3-р хороо Нарны гүүрний автобусны буудал

– СБД-н 13-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө 5-н буудлын автобусны буудал дээр шүүрт худаг бөглөрснийг 4м газар буудуулан бөглөрлийг арилгаж нийт 140тн усыг соруулан лаг хагшаасыг цэвэрлэж борооны ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллалаа.

Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй, үерийн эрсдэлгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе.🇲🇳🇲🇳🇲🇳

Previous Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Зуслангийн зам дагуу ус ихээр тогтдог 2 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Leave Your Comment