Солонгос улсын хүрээлэн буй орчны газраас үерийн усны ерөнхий төлөвлөгөөний хөрөнгө оруулалт хийх судалгааны ажлыг хариуцан ажиллаж буй багийн төлөөллүүд болох Тус газрын Ерөнхий захирал Seo Suyong, Гүйцэтгэх захирал Kim KiHwan, хүрээлэн буй орчны инженер Choo ChangUK, судалгааны ажлын орчуулагч М.Эрхэмбаяр нарыг хүлээн авч уулзлаа.
Тус судалгааны ажил 2023 оны 09 дүгээр сараас эхэлсэн бөгөөд тус газрын буцалтгүй тусламжаар санхүүжих төслийн жагсаалтад санал оруулах үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, зам талбайн гадаргуугийн ус татан зайлуулах өргөлтийн насос станцын нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулж, хамтран ажиллалаа.